Tuesday, November 3, 2009

Зүрхээ түрээслүүлэгч

Зүгээр л би зүрх хайж яваа хайр байна. Зүрхэнд чинь би өрөө хөлслөх гэсэн юм. Хөлсөнд нь хувирашгүй сэтгэл, үүрдийн хайраа өгье. Төлбөр нь хэрвээ таалагдвал хариу үгээ бичээрэй. Гэхдээ би ганцхан өрөөтэй зүрх хайж байгаа. Гэгээлэг наран талдаа цонхтой байх ёстой. Яагаад гэвэл би энэ зүрхэнд насан туршдаа амьдарна. Ямар ч хүнтэй хуваамааргүй ганцаараа л эзэмшмээр байна. Би бол үнэнч хайр болохоор аз жаргал өгч байх болно. Хөлслөх зүрхний эзэн хөөрхөн байх албагүй л дээ. Үүрд хайрлах гэж зар өгсөн болохоор үнэнч л байвал болох нь тэр. Дутагдалтай тал минь дэндүү хурдан зүрхэндээ дасдаг. Ганц байсан өрөөг хоёр болгож үржүүлбэл, зүрхний эзэн чамдаа зүйрлэшгүй ихээр гомдоношүү...

Тиймээ би зөндөө дутагдалтай гэвч ҮНЭНЧ байсан шүү дээ чамд...

Намайг УУЧЛААРАЙ...

Чамайг гомдоосон ч би чамаас уучлал гуйсан. Намайг уучлах байх гэж бодсон. Хамгийн гол нь тэр алга болдог 2 хоногийг тийм ч сүртэй зүйл гэж бодоогүй. Тийм л болохоор ХАЙРТАЙ гэчихээд иймхэн юмнаас болж салъя гэж хэлсэнд чинь гоморхоод байсан юмаа. Чамаас уучлал гуйсан болохоор дараа нь юу ч болоогүй юм шиг урьдынхаараа байх гэж ч үзсэн. Чи тоогоогүй. Чамд би дэндүү их дассан учраас чамтай байх сайхан байдаг. Сэтгэл амгалан юунд ч санаа зовохгүй...

Хайртай гэдэг үгийг би цаг нь болохоор хэлнэ гэж чамд амласан. Тэр цагийг хүлээж байсан юм. Магадгүй би чиний хэлдэгээр хумсаа нуусан муужгай ч байж болно л доо. Хамгийн гол нь хамт байя гэсэн сэтгэлдээ үнэнч муужгай байсан юм шүү.

Үнэндээ түрүүний чамд хэлсэн үгсийг бухимдахдаа л хэлсэн. Араас нь "одоо ханав уу" гэж хэлсэн болохоор намайг бухимдаад хэлж байна гэж ойлгоно гэж сэтгэсэн нь чамд минь дэндүү хүндээр тусчихна гэж сэтгэсэнгүй. Энэ үгс бүгд худлаа шүү.

Уучлал гуйгаад болохгүй болохоор нь салъя гэж шийдсэн байсан ч чамайг санаад байдаг болохоор мэссэнжэрийг чинь ч устгалгүй байлгаад байсан юм. Хэзээ нэгэн цагт юу ч болоогүй юм шиг намайг уучлаад, инээгээд ороод ирэх байх гэж бодсон болохоор л тэр.

Чи даанч орж ирэх тоолондоо урьдынхаасаа улам л ёозгүйгээр хандаад байсан. БИ эрэгтэй хүн. Араас чинь үргэлж гүйж, аргадаж явах ёстой байх л даа. Гэхдээ найз нь хичнээн тэнэг ч гэсэн муугаа мэдэхгүй энэ зангаа л хаяж чадахгүй олон ч хүнийг гомдоосон. Чамайг гомдоохгүй гэж хичээсэн ч гэм биш зан гэгчээр нэг л болж өгөхгүй юм.

ГЭХДЭЭ... чи надад дахиад ганцхан л боломж олгочих юм бол би хичээнээ... ЧАмд хайртай болохыг, чиний төлөө өөрчлөгдөхийг, чамтай хамт амьдрахыг...

Намайг УУЧЛААРАЙ УУГИЙ.

Monday, November 2, 2009

Мангар хүүхнүүд

За энд элдэв янзын юм сараачиж сууна аа. Амар жимэр, нам гүм...

Бүсгүйчүүд та нар ямар нэг зүйлийг яагаад заавал сайнаар харж байдаг байна аа. Ганц удаа ч болтугай муугаар харж болдоггүй юмуу? Холбоо барихгүй удахаар яачихсан бол, ийчихсэн бол гээд л, ямар нэг муу юм болоогүй байгаа даа гэх мэтчилэн...

Хааяа ч гэсэн муугаар харж бай аан. Ямар хүүхэнтэй явсан бол, хэнтэй уулзаж байгаа болоо? Юу хийж байгаа болоо? Тэр муу одоо тэгж байгаа даа гээд арай муугаар бодож байгаач... Надад 2 ээж хэрэггүйээ. Хорвоо дээр ганц ээжтэй, нэмээд ганц хань байхад болох юм байгаамшд...