Tuesday, November 3, 2009

Зүрхээ түрээслүүлэгч

Зүгээр л би зүрх хайж яваа хайр байна. Зүрхэнд чинь би өрөө хөлслөх гэсэн юм. Хөлсөнд нь хувирашгүй сэтгэл, үүрдийн хайраа өгье. Төлбөр нь хэрвээ таалагдвал хариу үгээ бичээрэй. Гэхдээ би ганцхан өрөөтэй зүрх хайж байгаа. Гэгээлэг наран талдаа цонхтой байх ёстой. Яагаад гэвэл би энэ зүрхэнд насан туршдаа амьдарна. Ямар ч хүнтэй хуваамааргүй ганцаараа л эзэмшмээр байна. Би бол үнэнч хайр болохоор аз жаргал өгч байх болно. Хөлслөх зүрхний эзэн хөөрхөн байх албагүй л дээ. Үүрд хайрлах гэж зар өгсөн болохоор үнэнч л байвал болох нь тэр. Дутагдалтай тал минь дэндүү хурдан зүрхэндээ дасдаг. Ганц байсан өрөөг хоёр болгож үржүүлбэл, зүрхний эзэн чамдаа зүйрлэшгүй ихээр гомдоношүү...

Тиймээ би зөндөө дутагдалтай гэвч ҮНЭНЧ байсан шүү дээ чамд...

1 comments:

etvgen said...

Таалагдав хэн нэгэнд бичсэн бололтой ... :)

Post a Comment