Tuesday, November 3, 2009

Намайг УУЧЛААРАЙ...

Чамайг гомдоосон ч би чамаас уучлал гуйсан. Намайг уучлах байх гэж бодсон. Хамгийн гол нь тэр алга болдог 2 хоногийг тийм ч сүртэй зүйл гэж бодоогүй. Тийм л болохоор ХАЙРТАЙ гэчихээд иймхэн юмнаас болж салъя гэж хэлсэнд чинь гоморхоод байсан юмаа. Чамаас уучлал гуйсан болохоор дараа нь юу ч болоогүй юм шиг урьдынхаараа байх гэж ч үзсэн. Чи тоогоогүй. Чамд би дэндүү их дассан учраас чамтай байх сайхан байдаг. Сэтгэл амгалан юунд ч санаа зовохгүй...

Хайртай гэдэг үгийг би цаг нь болохоор хэлнэ гэж чамд амласан. Тэр цагийг хүлээж байсан юм. Магадгүй би чиний хэлдэгээр хумсаа нуусан муужгай ч байж болно л доо. Хамгийн гол нь хамт байя гэсэн сэтгэлдээ үнэнч муужгай байсан юм шүү.

Үнэндээ түрүүний чамд хэлсэн үгсийг бухимдахдаа л хэлсэн. Араас нь "одоо ханав уу" гэж хэлсэн болохоор намайг бухимдаад хэлж байна гэж ойлгоно гэж сэтгэсэн нь чамд минь дэндүү хүндээр тусчихна гэж сэтгэсэнгүй. Энэ үгс бүгд худлаа шүү.

Уучлал гуйгаад болохгүй болохоор нь салъя гэж шийдсэн байсан ч чамайг санаад байдаг болохоор мэссэнжэрийг чинь ч устгалгүй байлгаад байсан юм. Хэзээ нэгэн цагт юу ч болоогүй юм шиг намайг уучлаад, инээгээд ороод ирэх байх гэж бодсон болохоор л тэр.

Чи даанч орж ирэх тоолондоо урьдынхаасаа улам л ёозгүйгээр хандаад байсан. БИ эрэгтэй хүн. Араас чинь үргэлж гүйж, аргадаж явах ёстой байх л даа. Гэхдээ найз нь хичнээн тэнэг ч гэсэн муугаа мэдэхгүй энэ зангаа л хаяж чадахгүй олон ч хүнийг гомдоосон. Чамайг гомдоохгүй гэж хичээсэн ч гэм биш зан гэгчээр нэг л болж өгөхгүй юм.

ГЭХДЭЭ... чи надад дахиад ганцхан л боломж олгочих юм бол би хичээнээ... ЧАмд хайртай болохыг, чиний төлөө өөрчлөгдөхийг, чамтай хамт амьдрахыг...

Намайг УУЧЛААРАЙ УУГИЙ.

2 comments:

Бэхэрэ said...
This comment has been removed by the author.
LuZa said...

Хоёр тэнэг матар.... ккккккккккккккккккккккккккк

Post a Comment